ЗөвлөгөөМэдээ

Аутсорсинг үйлчилгээ таны бизнесийн хамтрагч байх 4 шалтгаан

Англи хэлнээ outside resourcing /outsourcing/ хэмээн буулгагддаг Аутсорсинг үйлчилгээ нь аливаа бизнесийн байгууллагын ямар нэгэн чиг үүргийг өөр нэг мэргэжлийн компани дангаараа хариуцан гүйцэтгэх үйлчилгээг хэлнэ. Орчин үед бизнесийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, хүмүүсийн амьдралын хэв маяг хурдтай, завгүй болж буй тул аутсорсинг үйлчилгээ урьд урьдынхаас илүү эрэлт хэрэгцээ ихтэй болсоор байна. Сүүлийн үед практикт бүхий л төрлийн аутсорсинг үйлчилгээг ашиглах нь түгээмэл болж байна. Тухайлбал, жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагууд нягтлан ажиллуулахын оронд санхүүгийн тайлан бүртгэлээ мэргэжлийн компаниар хөтлүүлэх, хууль эрх зүйн асуудлыг тодорхой нэг хуулийн нөхөрлөлөөс аутсорсинг хэлбэрээр авах гэх мэт.

Аутсорсинг үйлчилгээ авахын давуу тал юу вэ?

Компаниуд болон нийт ажилчид бүх чиг үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй тул мэргэжлийн байгууллагыг хөлслөн авч шаардлагатай ажлуудыг даалгах нь бизнесийг хурдацтай хөгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, цагийн ажлыг цагт нь амжуулах зэрэг давуу талууд олонтой.

Аж ахуйн нэгж байгууллагууд аутсорсинг үйлчилгээг авснаар:

1. Үр дүн нь хурдан төдийгүй цаг хугацаа хэмнэнэ

Та өөрөө хийж чадахааргүй тодорхой нэг ажил үүргийг хариуцуулахаар шинэ ажилтны нээлттэй ажлын байр зарлан сонгон шалгаруулалт хийх, ярилцлага авах, сонгосон шинэ ажилтныг сургах зэрэг нь цаг хугацаа ихээр шаарддаг. Харин үүний оронд аутсорсинг хийж тухайн ажил үүргийг мэргэжлийн баг хамт олонд даатгуулснаар цаг хугацаа алдалгүйгээр ажлаа хурдан хугацаанд чанартай гүйцэтгүүлж болно.

2. Танай компанийн сул талыг нөхнө

Компанийн захирал болон ажилтнуудын туршлага дутсан ажил үүргийг мэргэжлийн баг хамт олонд даатгаснаар танай бизнесийн сул талыг нөхөж, илүү амжилтад хөтөлнө. Жишээлбэл, маркетингийн үйлчилгээг мэргэжлийн баг хамт олонд даатгаснаар танай компани бизнесээ хэвийн явуулахын зэрэгцээ үйлчлүүлэгч, харилцагчдын тоо төдийгүй орлогыг нэмэгдүүлж чадна. Мөн танай компанийн соёл, хэтийн зорилгод нийцэх туршлагатай түншийг олж, түүнд ажил үүргээ хариуцуулснаар өрсөлдөгчдөөсөө илүү гарч салбартаа манлайлах боломж бий.

ХОЛБООТОЙ: Санхүү бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний 4 ашиг тус

3. Ажилчдын стрессийг бууруулна

Нэг ажилтан бүхий л чиг үүргийг зэрэг хэрэгжүүлэх боломжгүй. Практик дээр компанийн менежер хүн маркетинг, борлуулалт хийх, гэрээ боловсруулах, харилцагч үйлчлэгчидтэй холбогдох, хүргэлт хийх зэрэг тохиолдол олон бий. Ингэж нэг хүнд олон мэргэжлийн чиг үүргийг даатгуулах нь ажилчдыг стресст оруулаад зогсохгүй ажлын бүтээмжийг эрс бууруулдаг. Улмаар тухайн хүний сайн хийх байсан ажлууд нь бүтэлгүйтэж, компанийн алдагдсан боломжийн өртөг нэмэгддэг. Харин аутсорсинг үйлчилгээг ашиглан мэргэжлийн бусад баг хамт олонтой холбогдсоноор компанийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах нөхцөл бүрэлддэг.

4. Учирч болох эрсдэлээс сэргийлнэ

“Quartz” агентлагийн мэдээлснээр гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн 46% нь мөнгөн урсгалын дутагдлаас болж дампуурдаг байна. Тиймээс компаниуд дампуурах эрсдэлээс сэргийлэхийн тулд санхүүгийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авч, ашиг орлогоо, мөнгөн урсгалаа төлөвлүүлж шаардлагатай эх үүсвэрийг урьдчилан олж авах зэргээр аутсорсинг хийж байх нь бизнес өсөж тэлэхэд тустай.

Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагын талаар үнэн зөв бүртгэл хөтлөхийг хүсвэл бидний бэлтгэсэн темплайтыг дараах холбоос дээр дарж үнэгүй татаж авна уу. Баярлалаа

[vc_single_image image=”1938″ img_size=”full” alignment=”center” onclick=”custom_link” link=”http://www.sanhuuch.mn/татаж-авах/”]
Санхүүч

Author Санхүүч

More posts by Санхүүч

Leave a Reply