Зөвлөгөө

Санхүү бүртгэл, тайлагнал, төлөвлөлтөд санаа зоволгүй бизнестээ төвлөрөх боломж бий

Бизнес эрхлэгч бүр бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн тасралтгүй байдлыг хангахын тулд нөр их ажил үүргийг гүйцэтгэж байдаг. Жижиг, дунд компанийн хувьд нэгэнт бүх ажил үүргийг хариуцуулах хэмжээний олон ажилтантай байх боломжгүй тул, нөгөөтэйгүүр зардлаа хэмнэж, илүү үр дүнд богино хугацаанд хүрэхийн тулд төрөл бүрийн аутсорсинг үйлчилгээг ашигладаг болж байна.

Та манай санхүү бүртгэлийн аутсорсинг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр анхан шатны баримт бүрдүүлэлт, цэгцлэлт, боловсруулалтаас эхлээд орлого ашгийн тайлан мэдээг сар бүрээр гаргах, санхүүгийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэж зөвлөмж гаргах ажлуудыг мэргэжлийн баг хамт олноор гүйцэтгүүлэн авч болно.

БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Манай мэргэжлийн баг хамт олон нь бизнесийн олон салбаруудад мэргэшсэн, туршлагатай ба аливаа асуудлыг олон талаас харж шийдвэрлэх, гаргасан тайлан, гүйцэтгэсэн ажилдаа хариуцлагатай хандах бүрэн чадвартай төдийгүй бүртгэл, тайлагнал, төлөвлөлтийн тасралтгүй байдлыг хангаж ажилладаг учраас санхүү бүртгэлээ бидэнд даалгасан харилцагчид маань сэтгэл хангалуун үлдэж чаддаг.

БИД ТАНАЙ БИЗНЕСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТОД ХАРУУЛНА

Бид зөвхөн тайлан бүртгэлийн асуудалд санаа тавиад зогсохгүй бизнесийн үйл ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлэх тал дээр өөрсдийн боловсруулсан санхүүгийн гүйцэтгэл, тайлан мэдээнд үндэслэн мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажилладаг.

Түүнчлэн бид харилцагч бүрийн бизнесийн онцлогт нь тохирсон санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний гүйцэтгэлийг нь гарган зөвлөгөө өгдөг.

БИД ТАНЫГ БАНКНААС ЗЭЭЛ АВАХАД ТУСАЛНА

Та банкнаас зээл авах тохиолдолд бид бизнесийн орлого үр дүнгийн тайланг боловсруулж зээл авах, эргэн төлөх тооцоолол төлөвлөлтийг хийдэг ба харилцагчаа төлөөлөн, зээл олгох банкны ажилтантай биечлэн уулзаж хийсэн төлөвлөлтөө танилцуулан хамгаалдаг юм. Ингэснээр харилцагчийн зээл авах боломж нэмэгдэж, зээлийн хэмжээ өсдөг.

Мөн харилцагчийн бизнесийн гүйцэтгэлд санхүүгийн харьцааны шинжилгээ /Financial ratio analysis/ хийж төлбөрийн чадвар, ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж, мөнгөн урсгалын тасралтгүй байдал зэрэг гол үзүүлэлтүүдийг нь оношлон, бизнесийн “эрүүл мэндийн байдал” – д дүгнэлт гаргаж, бизнесийн гүйцэтгэлийг илүү сайжруулах боломжийн талаар цаг үргэлж зөвлөгөө өгдөг. Санхүүгийн харьцааны шинжилгээ хийлгэж зөвлөгөө авсанаар бизнесийн бүтээмж, үр ашиг нэмэгдүүлэх, үргүй зардлаа бууруулах шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, үндэслэл бий болдог.

Санхүү бүртгэлдээ санаа зоволгүйгээр бизнесийн таатай үйл ажиллагаа явуулах боломж олгох манай аутсорсинг үйлчилгээ таны бизнест туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.

Таны бизнест амжилт хүсье.

Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагын талаар үнэн зөв бүртгэл хөтлөхийг хүсвэл бидний бэлтгэсэн темплайтыг дараах холбоос дээр дарж үнэгүй татаж авна уу. Баярлалаа

[vc_single_image image=”1938″ img_size=”full” alignment=”center” onclick=”custom_link” link=”http://www.sanhuuch.mn/татаж-авах/”]