ЗөвлөгөөМэдээ

Санхүү бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний 4 ашиг тус

Сүүлийн үед бизнес эрхлэгчид аутсорсинг үйлчилгээг практикт ашиглахыг илүүд үзэж байна. Учир нь энэхүү үйлчилгээ нь тухайн байгууллагын цаг төсвийг хэмнэхээс гадна мэргэшсэн хамт олноор тодорхой нэг үйлчилгээг гүйцэтгүүлж буйгаараа онцлог юм. Аутсорсинг үйлчилгээ ашигладаг хэсэг бол таны хийхийг хүсдэггүй, мөн бага зэрэг мэдлэг дутмаг байдаг ажлууд гэдэгтэй та санал нийлэх биз. Тухайлбал та бизнесийнхээ орлого, зардлын бүртгэлийг хийх дургүй, бизнестээ төвлөрөх хүсэлтэй байж болно. Дургүй зүйлдээ өөрийн үнэт цагийг яагаад үрэх ёстой гэж? Таны бизнесийн орлого зардлыг бүртгэж, ашиг алдагдлын тайланг гаргаж, цаашдын санхүүгийн төлөвлөлт хийх үйлчилгээ буюу товчхондоо санхүүгийн аутсорсинг үйлчилгээний 4 ач тусын талаар танд танилцуулъя.

1. Анхан шатны баримт бүрдүүлэхээс бусад бүхий л ажлыг санхүүгийн аутсорсинг компаниар гүйцэтгүүлнэ

Үндсэн ажлын хажуугаар хийх боломжгүй санхүүгийн бүхий л асуудлыг аутсорсинг компанид даатгаснаар санаа зоволтгүй ажил бизнесээ эрхэлж болохоос гадна сар бүр орлого зарлагын тайлангийн мэдээлэл, бүртгэлээ гүйцэтгүүлнэ. Хамгийн чухал нь санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хамт олон танай компанийн ашиг алдагдал юун дээр гарч байна, аль тал руу түлхүү анхаарч ажиллавал алдагдал бага ашиг өндөртэй байх зэрэг бодит датаг танай байгууллагад гаргаж өгдөг. Та хүсвэл, нэг төгрөгийн цалингийн зардлаар хэдэн төгрөгийн ашиг олж байна вэ, эсвэл, маркетингдаа зарсан нэг төгрөг хэдэн төгрөгийн орлогын цэвэр өсөлт бий болгосон байна вэ гэх мэт энгийн атлаа бизнесийн шийдвэр гаргалтад тустай мэдээлэл, датаг тооцуулан авч болно.

2. Бизнесийн зардлыг бодитоор хэмнэнэ

Нягтлан бодох бүртгэл, тайлагнал, төлөвлөлтийн процесс нь бүхэлдээ нэлээд төвөгтэй, цаг ихээр зарцуулдаг ажил. Тиймээс компаниуд нягтлан бодогчийн орон тоо гарган ажилтан шалгаруулж авах шаардлагатай болдог. Гэвч практикт нягтлан бодогчдыг ажилд сургах, тоног төхөөрөмжөөр хангах, цалин хөлс олгох зэрэг олон асуудлууд тулгарна. Тэгвэл санхүүгийн аутсорсинг үйлчилгээг авснаар санхүү болон нягтлан бодох бүртгэл, тайлангийн бүхий л асуудлыг нэг дор хэд дахин бага зардлаар нугалах бүрэн боломжтой.

3. Мэргэшсэн баг хамт олон таны төлөө ажиллана

Мэргэшсэн баг хамт олон нь компанийн санхүү, тайлантай холбоотой бүхий л асуудлыг нэг дор шийдэх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл санхүүгийн аутсорсинг үйлчилгээг авснаар та нэг зардлаар нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчдыг ажиллуулж байгаа юм. Учир нь мэргэжлийн аутсорсинг үйлчилгээ хүргэх компани нь санхүү бүртгэл, төлөвлөлт, тайлагнахтай холбоотой бүхий л процессыг мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэх мэдлэг, чадвар, туршлагатай багаас бүрддэг. Бага зардлаар бүхэл бүтэн баг худалдаж авах энэхүү үйлчилгээ нь олон талын давуу талтай. Хамгийн гол нь өөрийн байгууллагад тохирох аутсорсинг үйлчилгээтэй компанийг сонгох нь л чухал.

ХОЛБООТОЙ: Аутсорсинг үйлчилгээ таны бизнесийн хамтрагч байх 4 шалтгаан

4. Банкнаас бизнесийн зээл авах боломж нэмэгдэнэ

Бүхий л бизнесийн байгууллагуудад эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах гэх мэт хэрэгцээ шаардлага тулгарч байдаг.

Харин санхүүгийн аутсорсинг үйлчилгээг авснаар бизнесийн бодит гүйцэтгэл, орлого, үр дүнгийн тайлан цаг тухай бүр боловсруулагдсан байх болно. Тиймээс энэхүү тайланг, санхүүгийн гүйцэтгэлүүд нь банкнаас зээл аваад эргүүлэн төлж чадна гэсэн бодит баталгаа болж өгдөг. Мөн санхүүгийн аутсорсингийн компани таны өмнөөс банкны ажилтантай харилцаж бизнесийн орлого үр дүнгийн тайлан, төлөвлөгөөг тайлбарлаж өгөх ч боломжтой. Ерөнхийдөө орлого, зарлага үр дүнгийн тайлан, төлөвлөлт нь сайн байснаар банкнаас хүссэн зээлээ авах боломж тань улам бүр нэмэгдэнэ.

Эдгээрээс гадна та байгууллагынхаа орлого, зарлага, үр дүнгийн тайлан, төлөвлөгөөг гаргуулснаар ирээдүйд бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг чухал шийдвэр гаргахад ашиглах тоо мэдээлэлтэй болно.

Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагын талаар үнэн зөв бүртгэл хөтлөхийг хүсвэл бидний бэлтгэсэн темплайтыг дараах холбоос дээр дарж үнэгүй татаж авна уу. Баярлалаа

[vc_single_image image=”1938″ img_size=”full” alignment=”center” onclick=”custom_link” link=”https://www.sanhuuch.mn/татаж-авах/”]
Санхүүч

Author Санхүүч

More posts by Санхүүч

Leave a Reply