ЗөвлөгөөМэдээ

Таны бизнес ашигтай эсвэл алдагдалтай ажиллаж байгааг хэрхэн хялбархан мэдэж болох вэ?

Бизнес эрхлэгч бүр ашиг олж буй эсэхээ барагцаалж чадах хэдий ч яг хэдий хэмжээний ашиг олж буй эсэхийг тодорхой мэдэх нь төвөгтэй асуудлуудын нэг. Ялангуяа нягтлан бодогчгүй, мөн санхүүгийн аутсорсинг үйлчилгээ авдаггүй компаниудын хувьд бүртгэл, тайлагналаа нэг бүрчлэн гаргах нь удаашралтай байдаг төдийгүй үнэн зөв тайланг алдаа мадаггүй гаргах нь хүндрэлтэй байдаг. Тэгвэл, бизнес эрхлэгч өөрөө санхүүгээ бүртгэх, ашиг, алдагдлаа дүгнээд харах боломжтой ашиглахад маш хялбар, мэдлэг мэргэжил шаардахгүй бэлэн Excel загварыг танд танилцуулъя. Жижиг дунд бизнес эрхлэгч нь хамгийн багадаа ирэх нэг жилийнхээ санхүү, ашиг орлого, үр дүнгээ төлөвлөдөг, гүйцэтгэлээ тооцдог байх нь ямар давуу тал, боломжуудыг бий болгох талаар өмнөх нийтлэлд танилцуулсан. Ирэх жилийн ашиг орлогоо төлөвлөхийн тулд таны бизнесийн өмнөх жилүүдийн гүйцэтгэл буюу бүртгэл, тоо мэдээ зайлшгүй шаардлагатай. Ядаж нэг жилийн гүйцэтгэл, эсвэл бүр хагас жилийн гүйцэтгэл байхгүй бол төлөвлөлт хийхдээ юун дээр үндэслэх нь тодорхойгүй болдог. Яг энэ тохиолдолд ч та энд танилцуулагдах бэлэн загварыг татаж авч ашигласнаар хагас жилийн дараа гэхэд санхүүгээ төлөвлөхөд шаардлагатай тоо мэдээлэл, тайлантай болж чадна.

Энэхүү санхүү бүртгэлийн эксел загварыг хэрхэн ашиглах вэ?

Алхам 1. – Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохируулан өөрчлөх

Уг эксел загварт бүх төрлийн бизнест түгээмэл хэрэглэгддэг 12 төрлийн үйл ажиллагааны зардлыг сонгон оруулсан. Та доор хавсаргасан файлыг татаж аван өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохируулан хүссэнээрээ өөрчилж болно.

Харин өөрчлөх боломжгүй 3 зардал бий. Үүнд: үйл ажиллагааны бус зардал буюу таны хувийн хэрэгцээ, өрхийн зардал, зээлийн хүүний төлбөр, татварын төлбөр багтана.

 Компанийн нэрээ Ашиглах зааварт дурдсан нүдэнд оруулж өгнө. Ингээд загвар ашиглахад бэлэн боллоо.

Алхам 2. – Орлогоо бүртгэх

Та Excel загварын “Орлого” гэсэн хэсгийн зөвхөн ногоон нүдэнд өөрийн бизнесийн орлогын гүйлгээний мэдээллийг өдөр тутам, боломжтой бол гүйлгээ хийсэн тухай бүр оруулахад хангалттай. Ингэснээр “Орлого, үр дүнгийн тайлан” хуудсанд таны бизнесийн орлогын мэдээлэл сар бүрээр, автоматаар нэгтгэгдэн гарна.

Алхам 3. –Зарлагаа бүртгэх

Та орлогоо бүртгэхийн зэрэгцээ гарч буй зардлуудаа мөн алдалгүй бүртгэх шаардлагатай. Загварын “Зардал” хэсэгт байрлах ногоон нүднүүдэд зарлагын мэдээлэл бөглөх ба харин гүйлгээний утгыг зөвхөн жагсаалтаас сонгож оруулна. Эдгээрийн үр дүнд орлого үр дүнгийн тайлан дээр зардлууд сар бүрээр нэгтгэгдэх ба ашиг алдагдлыг тооцож харуулна.

Алхам 4.-Шалгах хэсэг

“Орлого үр дүнгийн тайлан” хуудсанд Шалгах багана гэсэн хэсэг бий. Тэнд байгаа бүх нүдэнд 0 гэсэн утга /эсвэл зураас/ байх ёстой, хэрэв тийм бол таны орлого, үр дүнгийн тайлан зөв гарчээ гэж ойлгож болно. Ийнхүү гаргасан тайлангаа  өөртөө ашиглаад зогсохгүй зээл авах бол банкандаа хэвлэж аваачаад өгөх, эсвэл мэйлээр загвараа явуулах зэргээр ашиглаарай.

Харин одоо та бизнесийн бүртгэл, орлого, зардлын тайлантай болсон тул түүндээ үндэслээд бизнесээ төлөвлөх, зээлийн үр ашгийн тооцоо хийх боломжтой. Танд шаардлагатай санхүүгийн бүхий л зөвлөгөөг wordpress-777620-2646995.cloudwaysapps.com хуудсанд хандан аваарай.

Хэрэв та бизнесийнхээ орлого зарлагын талаар үнэн зөв бүртгэл хөтлөхийг хүсвэл бидний бэлтгэсэн темплайтыг дараах холбоос дээр дарж үнэгүй татаж авна уу. Баярлалаа

 

[vc_single_image image=”1938″ img_size=”full” alignment=”center” onclick=”custom_link” link=”https://www.sanhuuch.mn/татаж-авах/”]
Санхүүч

Author Санхүүч

More posts by Санхүүч

Leave a Reply